LIMIT, ЛИМИТ – ХЯЗГААР
(цааш давахгүй, тэлэхгүй, хэтрэхгүй байх хэмжээ, түвшин, шугам гэх мэт)
LIMIT, ЛИМИТ – ХЯЗГААР
(цааш давахгүй, тэлэхгүй, хэтрэхгүй байх хэмжээ, түвшин, шугам гэх мэт)
INTERNET, ИНТЕРНЕТ – ХОТОЛ СҮЛЖЭЭ
(тооцоолуурын сүлжээ хоорондын олон улсыг хамарсан нэгдмэл тогтолцоо)
INNOVATION, ИННОВАЦИЯ – ШИНЭТГЭЛ
(өөрчлөгдсөн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү дээр шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэх нь)
LENS, ЛИНЗА, ЛИНЗ – МЭШИЛ
(хараа зүйн багаж хэрэгслийн гэрлийг цуглуулах эсвэл сарниулах гүдгэр эсвэл хүнхэр гадаргуутай шил болон бусад эдээр хийсэн бүрдэл хэсэг)
ROPE, ТРОС, ТОРООС – ТАТЛАГА
(олсон, хөвөн, ган, нийлэг зэрэг утсыг хооронд нь эрчилж томсон нь)
HIT, ХИТ – ТҮГЭЭЛ
(дант, цомог байдлаар олон тоогоор зарагдсан эсвэл олны хүртээл болсон дуу хөгжмийн бичлэг)
HANDBALL, ГАНДБОЛ – ГАР БӨМБӨГ
(долоон тоглогчтой баг бөмбөгийг гараар дамжуулан эсрэг талын хаалганд оруулан оноо авах наадал)