CHRONOMETER

CHRONOMETER, ХРОНОМЕТР – ХУГАЦААЛУУР

(хөдөлгөөн, орчны дулаан, чийгшил зэргээс үл хамааран цагийг алдалгүй заах багаж)

CAESIUM

CAESIUM, ЦЕЗИЙ – ЦЭНХ

(мөнгөлөг цагаан өнгөтэй, маш зөөлөн, тасалгааны хэмд шингэн төлөвтэй, төмөрлөгийн шинжийг үзүүлдэг хувилахуйн махбодь)

SNOW LEOPARD

SNOW LEOPARD, ИРБИС – ИРВЭС

(Panthera uncia: цагираг хэлбэрийн бараан толбо бүхий цайвар шар өнгийн үслэг арьстай зэрлэг араатан)

SLIDE

SLIDE, СЛАИД – ШУРГУУР

(дээр нь буулгасан дүрсийг дэлгэц рүү тусгаж томоор харуулах зориулалттай, тойрсон хүрээ бүхий гэрэл нэвтрүүлэх хальс)

ANTENNA

ANTENNA, АНТЕННА – ДОЛГИУР

(цацрас долгион зэргийн дохиог цацах эсвэл хүлээн авах зориулалттай төмөрлөг саваа, дамжуулагч утас гэх мэтээс тогтох бүтэц)