MILITARIST, МИЛИТАРИСТ – ЦЭРЭГЛЭГЧ
(улс орны ашиг сонирхлыг цэрэг зэвсгийн хүчээр бодитой болгох гэж санаархагч)
MILITARIST, МИЛИТАРИСТ – ЦЭРЭГЛЭГЧ
(улс орны ашиг сонирхлыг цэрэг зэвсгийн хүчээр бодитой болгох гэж санаархагч)
METAPHYSICIAN, МЕТАФИЗИК, МЕТАФИЗИКЧ – ГҮҮРЭГЧ
(бодит ертөнцийн оршин тогтнолыг тайлбарлах гүн ухааны уламжлалт номлолыг дагагч)
MATERIALIST, МАТЕРИАЛИСТ – БОДИЛОГЧ
(бодис, түүний хөдөлгөөн ба хувирлаас өөр юу ч оршин тогтнодоггүй гэж үздэг гүн ухааны сургаалыг баримтлагч)
LOGICIAN, ЛОГИКЧ – УЧИР ЗҮЙЧ
(харилцан хамааралтай оюун дүгнэлтүүдийн хэлхээг судалдаг гүн ухаантан эсвэл тооч)
LOGARITHMIZE, ЛОГАРИФМЧЛАХ – АХЬЧЛАХ
(олон оронтой тоог үржүүлэх эсвэл хуваах үйлдлийг нэмэх эсвэл хасах үйлдэл болгон хялбаршуулах зорилгоор түүнд өөр нэг тоо хэд дахин багтсанаар нь төлөөлүүлэх)
LINOTYPER, ЛИНОТИПЧ – МӨРЛӨГЧ
(сонин, сэтгүүл зэрэгт хэвлэх үгсийн хэвийг хар тугалга гэх мэт дээр эгнээ болгон буулгах төхөөрөмжийг ажиллуулах хүн)
CRIMINALIST, КРИМИНАЛИСТ – ЗЭМТГЭЭЧ
(гэмт хэргийг илрүүлэхэд туслахын зэрэгцээ шүүн таслах үйл ажиллагаанд зориулж баримтжуулах хавсарга шинжлэх ухааны мэргэжилтэн)