WISENT, ЗУБР – ЗААРАН
(Bison bonasus: өндөр сэрвээтэй, ширүүн үстэй, бие томтой зэрлэг үхэр)
JALOUSIE, ЖАЛЮЗИ, ЖААЛЮЗ – АТАА
(ирмэгүүд нь нийлэхдээ зөрж битүүлэх зэрэгцээ салбангууд бүхий салхи эсвэл гэрлийн хаалт)
ZOOLOGY, ЗООЛОГИЯ – АМЬТАН СУДЛАЛ
(амьтдын ангилал, тархалт, биеийн бүтэц ба үйл ажиллагааг судлах ухаан)
PUTTY, ЗАМАЗКА, ЗАМААСК, ЗАМААСАГ – ХАГЛАА
(цонхны шил тогтоох, нүх сүв бөглөх зэрэгт хэрэглэх хатахдаа хатуурдаг, зууралдсан өтгөн бодис)
PIQUET, ЗАСТАВА, ЗАСТААВ – ЖИШИН
(улсын хилийн тодорхой хэсгийг тасралтгүй хамгаалах үүрэгтэй хилийн цэргийн бүрэлдэхүүн болон тэдгээрийн байгаа газар)
INCH, ДЮЙМ, ДЮИМ – МАМХ
(арвайн гурван ширхэг үрийг уртааш нь цувуулж тавьсантай тэнцүү уртын хэмжээ)
JUDO, ЖҮДО – ЖАЛГУУМ
(өрсөлдөгчөө шидэж унагаах, өчих, боох, дарах зэргээр хөдөлгөөнгүй болгох зэвсэггүй тулааны урлаг, наадал)