SMITH – ДАРХАН
(төмрөөр юм хийх, засах ажилтай хүн)
BIOHUMUS, БИОГУМИС – АМИЛЗ
(хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор өт хорхойгоор боловсруулж гарган авсан бордоо)
HUNGARIAN, ВЕНГЕРСКИЙ, УНГАР, УУНГӨР – МАЖАР
(мажар улс, үндэстэн, хүнтэй холбоотойг заасан)
LOESS – АЛТАН ХЭМЭРЛЭГ
(том голуудын сав газарт тааралдах цайвар өнгөтэй, үржил шим сайтай, нунтаг хөрс)
URAL, УРАЛ, УРААЛ – ЖАЙГ
(ОХУ-ын нутагт Зүүн Өрөн ба Баруун Шивэрийн тал нутгуудын хооронд сунаж тогтсон газар зүйн бүс)
CLOWN – АЛИАЛАГЧ
(хөгжилтэй хувцас өмсөж, том улаан хамар зүүгээд хөгтэй зүйлс хийн хүмүүсийг инээлгэх зугаацуулагч)