MONITORING

MONITORING, МОНИТОРИНГ – ТАНДАЛТ

(тогтолцооны төлөвт гарах өөрчлөлтийг хугацааны туршид хянаж ажиглах үйл явц)

RADICAL

RADICAL, РАДИКАЛ – ЯЗГУУР

(нийлмэл бодисын бүтцэд орж хувилахуйн урвалаар нь өөрчлөгдөлгүй үлдэх холболгын хослоогүй цахь бүхий махбодь эсвэл тэдгээрийн бүлэг)

MICROBUS

MICROBUS, МИЙКР – БҮЛТРЭГ

(нийтрэгтэй төстэй боловч хэмжээгээр жижиг, хэсэг бүлэг хүмүүсийг тээвэрлэх хэрэгсэл)

EQUATOR

EQUATOR, ЭКВАТОР – УЛААН ЗАМ

(хоёр туйлынх нь хооронд тэдгээрээс яг ижил зайд эргэлтийн тэнхлэгийг нь хөндлөн дайрсан хавтгайн дэлхийн бөмбөрцгийн гадаргуутай огтолцоход үүсэх бүслүүр шугам)

MEDAL

MEDAL, МЕДАЛЬ – ЗҮҮВЭР

(ажил мэргэжлийн болон гүйцэтгэлийн амжилтыг нь үнэлэн өгөх дээр нь үг, дүрс буулгасан төмөрлөг зээрэнхий)