PETROLEUM JELLY, ВАЗЕЛИН – ЦЭЛЦЭН
(тосолгоо, арьс арчилгаа зэрэгт хэрэглэх хагас шингэн төлөвтэй, өнгөгүй тунгалаг харагдах нүүрстөрөгчдийн холимог)
PETROLEUM JELLY, ВАЗЕЛИН – ЦЭЛЦЭН
(тосолгоо, арьс арчилгаа зэрэгт хэрэглэх хагас шингэн төлөвтэй, өнгөгүй тунгалаг харагдах нүүрстөрөгчдийн холимог)
CHEVIOT, ШЕВИОТ – ГӨРӨГ
(цагаан толгойтой, том биетэй, өтгөн бөгөөд тачир ноостой нэгэн үүлдрийн хонины ноос эсвэл ноосон даавуу)
PC (Personal Computer) – ХТ (Хувийн Тооцоолуур)
(нэг хүн хэрэглэх зориулалттай тооцоолон бодох цахим төхөөрөмж)
PATENT, ПАТЕНТ – ДАРХ
(нээлт, шинэ бүтээл зэргийг өмчлөх, хэрэглэх, худалдах эрхийг байгууллага эсвэл хувь хүнд дангаар эзэмшүүлэхээр засгийн газраас олгосон зөвшөөрөл)
PANTOMIME, ПАНТОМИМ – БИЕНГЭДЭЛ
(жүжиг, бүжиг зэрэгт биеийн хөдөлгөөн, дохио зангаа, нүүрний хувирлаар утга санаа илэрхийлэх нь)