FORMALIN, ФОРМАЛИН – ШОРГОЙ
(эд, эрхтэн зэрэг амьд бие махбодийн хэсгийг муутгалгүй хадгалах бодисын өнгөгүй, ханасан, усан уусмал)
FORMALIN, ФОРМАЛИН – ШОРГОЙ
(эд, эрхтэн зэрэг амьд бие махбодийн хэсгийг муутгалгүй хадгалах бодисын өнгөгүй, ханасан, усан уусмал)
WWW (World Wide Web) – ДДС (Дэлхий Дахины Сүлжээ)
(Хотол сүлжээгээр дамжуулан хаягаар нь орж үзэх сүлжээний талбаруудаас бүрдсэн мэдээллийн тогтолцоо)
PROTOCOL, ПРОТОКОЛ – ТЭМДЭГЛЭВЭР
(туршилтын ажиглалт, хурал цуглааны явц зэрэгтэй холбоотой мэдээллийг бичиж үлдээсэн нь)
PHOSPHORITE, ФОСФОРИТ – СҮҮМЭН
(сүүм бүхий эрдсүүдийг агуулсан өгөршлийн бус гаралтай чулуулаг)
WEB SITE – СҮЛЖЭЭНИЙ ТАЛБАР
(нэг хаягт байрлах хоорондоо хамааралтай сүлжээний хуудсуудын бүрдэл)
WEB PAGE – СҮЛЖЭЭНИЙ ХУУДАС
(Дэлхий Дахины Сүлжээ болон сүлжээний хэрэгчид тохируулж хийсэн бичиг, зураг зэргээр илэрхийлсэн мэдээлэл)
BROWSER – ХЭРЭГЧ
(мэдээлэл агуулсан бүтцийг хөндлөн гулд хэрэн шаардлагатайг нь ухан олж дэлгэц дээр үзүүлэх хөтөлбөр)