SPRING, ПРУЖИНА, ПҮРШ – ХАРИГ
(анхны хэлбэртээ буцаж орох уян хатан шинж чанартай мушгиа эсвэл ороомог төмөрлөг)
SPRING, ПРУЖИНА, ПҮРШ – ХАРИГ
(анхны хэлбэртээ буцаж орох уян хатан шинж чанартай мушгиа эсвэл ороомог төмөрлөг)
TAP, КРАН, КРААНТ – ЦОРГО
(шингэн, хий зэргийг нөөцийн сав эсвэл дамжуулах шугамаас хэрэглэгчид хүргэх хаалт эсвэл холигч бүхий төгсгөл)
CAPITAL, КАПИТАЛ – ХӨРӨНГӨ
(ашиг олох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мөнгө болон бусад эд зүйлс)
FORMALISM, ФОРМАЛИЗМ – ХЭЛБЭРДЭХҮЙ
(дотоод мөн чанарыг үл хэрэгсэн хэлбэр маягийг хэт шүтэх явдал)
COURSE, КУРС – ДАМЖАА
(тодорхой сэдвээр заах цуврал хичээлүүд болон бусад сургалтын үйл ажиллагаа)