RESOURCE, РЕСУРС – БАЯЛАГ
(хэрэглэх боломжтой нөөц, сан хөмрөг, хөрөнгө зөөр гэх мэт)
LOUDSPEAKER, РЕПРОДУКТОР – ЧАНГА ЯРИГЧ
(цахилгаан дохиог хөгжим, дуу хоолой зэрэг авиа болгон хувиргах төхөөрөг)
ROENTGENOGRAPHY, РЕНТГЕНОГРАФИЯ – НЭВТГЭЭ
(биеийн дотоод бүтцийг нэвтэг туяагаар зураглах шинжилгээ)
ROENTGENOGRAM, РЕНТГЕНОГРАММА – НЭВТЭГ ЗУРАГ
(биеийн дотоод бүтцийг нэвтэг туяагаар буулгасан зураг)
RENAISSANCE, РЕНЕССАНС – СЭРГЭН МАНДАЛТ
(сонгодог загварын нөлөөгөөр XIV-XVI зуунд урлаг, утга зохиол, гүн ухаан зэргийн дахин эрчимтэй хөгжсөн нь)
RECTORATE, РЕКТОРАТ – ЗАХИРАМЖЛАГЧИЙН АЛБА
(их, дээд, заримдаа дунд сургуулийн захирамжлагчийн албан ажлын зөвлөл)
REVISIONISM, РЕВИЗИОНИЗМ – ЗАСЛАХУЙ
(өмнө нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, үзэл баримтлал, онол зэргийг сайжруулах зорилгоор өөрчлөх үйл явц)
RATIONALISM, РАЦИОНАЛИЗМ – ЭРГЭЦЭЭ
(мэдлэг эргэлзээгүй байхын үндэс бол оюун дүгнэлт гэж үзэх гүн ухааны онол)