Монгол хэлээ аваръя !

AUGMENTED REALITY

AUGMENTED REALITY – НЭМЭГДҮҮЛСЭН БОДИЛОЛ

(тооцоолуураас харах, сонсох, хүрэлцэх зэрэг мэдрэхүйн мэдээллээр баяжуулсан бодит орчин)

URANIUM

URANIUM, УРАН, УРААН – ТЭНГЭ

(мөнгөлөг цагаан өнгөтэй, хүнд жинтэй, цацраг идэвхтэй, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн бүрэлдүүлбэр, цөмийн эрчим хүч гарган авахад хэрэглэдэг)

MUSE

MUSE – ОНГОДРУУЛАГЧ

(зохиолч, зураач зэрэгт уран бүтээлийн санаа, хүсэл төрүүлдэг хүн, далд хүч гэх мэт)

INSPIRATION

INSPIRATION – ОНГОД

(хэн нэгэнд ямар нэг зүйлийг харсан эсвэл сонссон даруйд гайхалтай шинэ санаа төрүүлж, урлаж бүтээх хүсэлтэй болгох үйл явц)

WATER CHESTNUT

WATER CHESTNUT – ТУУРАЙ ЗЭГС

(Eleocharis dulcis гэх дулаан орны гүехэн усанд ургадаг, хүнсэнд хэрэглэдэг амтлаг цагаан үндэстэй, олон наст ургамал)