MASTER, MAGISTER, МАГИСТР – СОЁГДОГЧ
(суртагч ба зүйчийн хоорондох эрдмийн зэрэг)
ERBIUM, ЭРБИЙ – АСУУР
(мөнгөлөг өнгөтэй, уян зөөлөн, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн махбодь)
MACHINE, МАШИНА – ТӨХӨӨРӨГ
(хамтдаа тодорхой ажил гүйцэтгэх оньст, цахилгаан, цахим зэрэг бүрдэл хэсгүүдтэй тоног төхөөрөмж)
ETHER, ЭФИР – ЦИЙЛЭГ
(ханасан нүүрсустөрөгчийн язгуурууд хүчилтөрөгчөөр дамжин холбогдсон өнгөгүй, дэгдэмхий, шатамхай шимт нэгдэл)
BALL-BEARING, ШАРИК, ШААРИГ – БӨӨРӨЛЦӨГ
(эргэлтийн үрэлтийг багасган ачааллыг дамжуулах төмөрлөг бөмбөлгүүд бүхий хос цагираган гэртэй үйлдэхүүн, мөн бөмбөлгүүдийн нэг нь)
LOBBY, ЛОББИ – НӨЛТҮҮЛЭГ
(хууль тогтоогчдын шийдвэрт нөлөөлөх гэсэн зохион байгуулалттай оролдлого)