PUB (PUBLIC HOUSE), ПАБ, ПААБ – УУШИЙН ГАЗАР
(согтууруулах ундааг дотор нь уухаар зарж борлуулах үйлчилгээний газар)
PUB (PUBLIC HOUSE), ПАБ, ПААБ – УУШИЙН ГАЗАР
(согтууруулах ундааг дотор нь уухаар зарж борлуулах үйлчилгээний газар)
PROPANE, ПРОПАН – ТОЛТОС
(нүүрстөрөгчийн гурван хумтай, шахаж шингэрүүлэн зөөвөрлөдөг, шатдаг хий төлөвтэй ханасан нүүрсустөрөгч)
SAGE – МӨГӨВ
(Salvia officinalis: саарал ногоон өнгийн навчтай, хөх ягаан цэцэгтэй, хүнс ба эмэнд ордог, олон наст, мөнх ногоон, үнэрт ургамал)
TSUNAMI, ЦУНАМИ – ХАЛГИС
(усан доорх газар хөдлөлт болон бусад чичирхийллээс үүсэх далайн өндөр бөгөөд хүчтэй давлагаа)
PRODUCTION, ПРОДАКШН – ТУУРВИЛ
(бүжиг, дуу, хөгжим, яралд зэргийг хийж бүтээх үйл эсвэл ийм бүтээл нь өөрөө)
PROCESSOR, ПРОЦЕССОР – БОЛОВСРУУЛАГЧ
(хэрэглэх зорилготой уялдуулан аливаа зүйлийг өөрчлөн хувиргах төхөөрөмж)
PRINTER, ПРИНТЕР – ХЭВЛЭГЧ
(тооцоолуурт холбогдон өгөгдлийг цаас зэрэг дээр бэх гэх мэтээр буулгах төхөөрөмж)