AMBITION, АМБИЦИЯ – ТЭМҮҮЛЭЛ
(амжилттай байх, ахиж дэвших гэсэн оргилуун хүсэл)
AGENCY, АГЕНТЛАГ – АЛБА
(засгийн газар, улс төрийн эвсэл зэрэгт тодорхой үйл ажиллагааг нь эрхлэх байгууллага)
CORPORATE GROUP, БИЗНЕС–ГРУППА – БҮЛЭГЛЭЭ
(нэгдсэн удирдлагатай толгой ба охин хамжаануудын нэгдэл)
ACADEMY, АКАДЕМИЯ – ТӨГСӨЛДӨР
(эрдэмтэн, уран бүтээлч, судлаач зэрэг хүмүүсийг нэгтгэсэн байгууллага эсвэл нийгэмлэг)
ACCUMULATOR, АККУМУЛЯТОР – ХУРИМТЛУУР
(эрчим хүчийг цэнэг, хий, шингэн зэрэг байдлаар нөөцлөх төхөөрөмж)
INSULIN, ИНСУЛИН – ООРОН
(цусан дахь шихэнгийн хэмжээг бууруулах чигт зохицуулах үйлдэгтэй нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгээс ялгарах даавар)
AGRONOMIST, АГРОНОМ, АГРОНОМИЧ – ТАРИАЛАН ЗҮЙЧ
(хүнс, шатахуун, нэхмэлийн гэх мэт зориулалтаар хэрхэн ургамал тариалахыг судлах хүн)
3D (THREE-DIMENSIONAL) – 3Х (ГУРВАН ХЭМЖЭЭСТ)
(урт, өргөн, өндөр гэсэн гурван хэмжээс бүхий орон зайд хамааралтайг заасан)