PHENOLOGY

PHENOLOGY, ФЕНОЛОГИЯ – ЦАГЛАХУЙ

(амьтан, ургамлын амьдралын мөчлөгүүдийг тэдгээрийн амьдрах орчин, цаг уур зэрэгтэй холбон судлах шинжлэх ухаан)

CORRIDOR

CORRIDOR, КОРИДОР – ХОНГИЛ

(барилга болон байрны гадна хаалганаас өрөөнүүдийн хаалга хүртэлх дамжих хэсэг)

CRIMINALISTICS

CRIMINALISTICS, КРИМИНАЛИСТИКА – ЗЭМТГЭЭ

(гэмт хэргийг илрүүлэхэд туслан шүүн таслах үйл ажиллагаанд зориулж баримтжуулах хавсарга шинжлэх ухаан)

MERS

MERS (Middle East Respiratory Syndrome) – ОДАХШ (Ойрх Дорнодын Амьсгалын Хам Шинж)

(нэг төрлийн титэм янгаар агаар дуслын замаар халдварлаад халууралт, ханиалгалт, амьсгал давчдалт болон ходоод гэдэс, бөөрний үйл ажиллагааны хямралд хүргэх эмгэг)

CODE

CODE, КОД – ТОМЬЁОЛБОР

(өөр зүйлийг товчлох, нууцлах зэрэг зорилгоор хэрэглэх үг, үсэг, тоо, дүрс гэх мэтийн тогтолцоо)