OMELETTE, ОМЛЕТ – ӨНДГӨН ЖАВРАЙ
(өндгийг хутгаж амтлан хайруулын тавагт тостой дангаар нь эсвэл өөр хольцтой хамт хайрч болгох хоол)
OMELETTE, ОМЛЕТ – ӨНДГӨН ЖАВРАЙ
(өндгийг хутгаж амтлан хайруулын тавагт тостой дангаар нь эсвэл өөр хольцтой хамт хайрч болгох хоол)
PASTA, МАКАРОНЫ – ГОЙМОН
(хатуу улаан буудайн исгэлгүй зуурсан гурилыг олон хэлбэр дүрстэй хэвлэн гаргаж хатаах зэргээр хадгалан хэрэглэх хоолны орц)
CARIES, КАРИЕС – ШОРХОЙ
(шүдний титэм ба ёзоорын бараг бүх хэсгүүд сүүний хүчил ялгаруулдаг Streptococcus mutans болон Lactobacillus зэрэг нянгуудын оролцоотойгоор аажмаар идэгдэж устдаг өвчин)
PROPELLER SHAFT, КАРДАННЫЙ ВАЛ, КАРДАН ГОЛ – ХӨТЛӨХ ГОЛ
(хөдөлгүүрийн эргэлт ба эргэлтийн хүчийг тэнхлэгт дамжуулах холбох хэсэг)
NOODLE, ЛАПША – МЯНТУУЗ
(исгэлгүй зуурсан гурилыг элдэж, голчлон нарийн зурвасууд болгон зүсэж бэлтгэсэн, үүнийг чанаж эсвэл урьдчилан боловсруулаад халуун усанд дэвтээж болгосон нь)
BACHELOR, БАКАЛАВР – СУРТАГЧ
(их, дээд сургуулийн аль нэг мэргэжлийн салбарын 3-6 жилийн бүрэн дамжааг дүүргэсэн хүн)
READER, ДОЦЕНТ – ТОВЖИГ
(их сургуулийн цольд цолтой багшийн дараа зиндаагаараа орох голчлон эрдмийн зэрэгтэй багш)
PIN (PERSONAL IDENTIFICATION NUMBER) – ХЯД (ХУВИЙН ЯЛГАМЖ ДУГААР)
(цахим үйлчилгээ авагчийг танихаар өөрт нь урьдчилж мэдүүлсэн дугаар)
TITANIUM, ТИТАН – АВАРГАС
(мөнгөлөг саарал өнгөтэй, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн махбодь, зэврэлтэнд тэсвэртэй, хөнгөн, бөх чанарыг нь ашиглан хайлш хийнэ)