GENRE, ЖАНР – ТӨРӨЛ ЗҮЙЛ
(урлаг эсвэл утга зохиолын хэв маяг)
METAL, МЕТАЛЛ – ТӨМӨРЛӨГ
(цахилгаан ба дулаан дамжуулдаг, давтагдах болон сунгагдах шинж чанартай, ихэнхдээ гялалзсан өнгөтэй бодисуудын нэг)
GENETICS, ГЕНЕТИКА – УДАМ ЗҮЙ
(удамшил, түүгээр нөхцөлдөн үр төлд дамжих шинж чанаруудын олон янз байдлыг судлах ухаан)
GENE, ГЕН – ТӨРЦ
(амьд бие махбодийн тодорхой нэг шинж чанарыг тодорхойлох удамшлын мэдээллийг агуулах бүтэц)
FILE, ФАЙЛ – БАГЦАГ
(тооцоолуур, зээрэнхий зэрэгт нэг нэрээр хадгалсан өөр хоорондоо хамааралтай мэдээллүүдийн цуглуулга)
MINERAL, МИНЕРАЛ – ЭРДЭС
(дэлхийн цардсыг бүрэлдүүлэхэд оролцох амьд биеийн бус гаралтай, тодорхой хувилахуйн бүтэцтэй бодисуудын нэг)
EXTREMISM, ЭКСТРЕМИЗМ – ТУЙЛШРАЛ
(нийгэмд зонхилох санаа бодлоос хол гажиж, ёс суртахууны жишгийг эвдсэн улс төр ба шашинд голчлон хамааралтай үзэл бодол)