KID, ПАЦАН, БАЦААН – ЖААЛ
(хүүхэд эсвэл залуу хүн)
CALICO, МИТКАЛЬ – ЯМБУУ
(цагаан өнгөтэй эсвэл цайруулж боловсруулаагүй бүдүүн баараг ширхэгтэй хөвөн утсаар нэхсэн бөс)
JACK, ДОМКРАТ, ДАНХРААТ, ДАНХРААД – ӨРГҮҮЛ
(ачаа, хөдлүүр зэрэг жин ихтэй зүйлсийг байрнаас нь дээш шилжүүлэх төхөөрөмж)
TECHNICIAN, ТЕХНИК, ТЕХНИКЧ – ЗЭМСЧ
(үйлдвэр гэх мэт байгууллагад тоног төхөөрөмжийн ажиллагаа, засвар зэргийг хариуцан ажиллах хүн)
ENGINEER, ИНЖЕНЕР – АРВИСТ
(шинжлэх ухааны мэдлэгийг тоног төхөөрөмж, бүтээц зэргийн загвар шийдэл ба байгуулалтад ашиглах мэргэжилтэн)
BACON, БЕКОН – ХАВЬС
(хадгалах хугацааг нь уртасгахаар давсалж, нэмээд бас утах, чанах, хатаах зэргээр боловсруулсан гахайн ар сүвээний мах)