ECOSYSTEM

ECOSYSTEM, ЭКОСИСТЕМ – ОРЧИН ТОГТОЛЦОО

(амьд бие махбодийн өөр хоорондоо болон хүрээлэх амьгүй байгальтайгаа шүтэлцсэн нэгдэл)

MARKETING

MARKETING, МАРКЕТИНГ – ХЭРЭГЛЭЭЖҮҮЛЭЛТ

(зах зээлийн судалгаа, зар сурталчилгаа зэргээр бараа үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх үйлдэл)

MANSARD

MANSARD, МАНСАРДА – ЦАЦАР

(доогуураа дээрхээсээ илүү огцом налуу бүхий дээвэр эсвэл ийм дээвэртэй давхар)

MANNEQUIN

MANNEQUIN, МАНЕКЕН – ХҮНДЭЙ

(хувцсыг өмссөн байдлаар нь үйлчлүүлэгчид үзүүлэхээр хийсэн хүн дүрстэй загвар)

MANGO

MANGO, МАНГО – АМАР

(Mangifera гэх төрөлд багтах халуун орны модны дотроо том, хавтгай яс бүхий зөөлөн эдтэй, шаравтар улаан өнгөтэй жимс)

MANDARIN

MANDARIN, МАНДАРИН – БЭРСҮҮТ ЖҮРЖ

(Citrus reticulataгэх мод, мөн түүний хавтгайдуу бөөрөнхий хэлбэртэй, улбар шар өнгөтэй, сул хальстай жимс)

EXPEDITION

EXPEDITION, ЭКСПЕДИЦИЯ – АНГУУЧЛАЛ

(танин мэдэх, судалгаа шинжилгээ хийх, эзлэн түрэмгийлэх зэрэг тодорхой зорилготой аялал)