CHIEF

CHIEF, ШЕФ – ИВГЭЭ

(нийтэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэгцээтэйд нь тусламж үзүүлэх байгууллага)

ORGANIC

ORGANIC, ОРГАНИК – ШИМТ

(хувилахуйн бордоо, хортон шавьж устгагч зэргийг хэрэглэлгүй ургуулсан, үйлдвэрлэсэн болохыг заасан)

OLIVE

OLIVE, ОЛИВА – ЧИДУН

(Olea төрөлд багтах мөнх ногоон модны дотроо ястай, гашуун амттай, зууван хэлбэртэй жимс)

CHIMPANZEE

CHIMPANZEE, ШИМПАНЗЕ – ХҮН МИЧ

(хүнтэй төстэй, сүүлгүй, хоёр хөл бүхий Pan troglodytes бa Pan paniscus гэсэн хоёр зүйлийн бичны аль нэг)

OCTAVE

OCTAVE, ОКТАВ – НАЙМЦ

(нэг нь нөгөөгийнхөө давтамжийн талтай тэнцүү хоёр чийрийн хоорондох завсар)

NOTARY

NOTARY, НОТАРИУС, НОТАРИАТЧ – ГЭРЧЛЭГЧ

(гэрээ хэлцэл, бичиг баримт зэргийн үнэн болохыг нь гэрчлэх эрхтэй хуульч)

MORTGAGE

MORTGAGE, ИПОТЕК – ДЭНЧЛЭН

(өрийг тогтоосон хугацаанд төлсөн тохиолдолд буцаан өгөхөөр тохиролцож зээлдэгчээс зээлдүүлэгчид барьцаа хөрөнгийг шилжүүлэх нь)