YURT, ЮРТА – ГЭР
(салган хурааж, зөөвөрлөж болохуйц голчлон модоор хийсэн тулгуур бүтэцтэй, эсгий, арьс зэргээр гадуур нь бүрсэн дугуй хэлбэртэй нүүдэлчдийн сууц)
YURT, ЮРТА – ГЭР
(салган хурааж, зөөвөрлөж болохуйц голчлон модоор хийсэн тулгуур бүтэцтэй, эсгий, арьс зэргээр гадуур нь бүрсэн дугуй хэлбэртэй нүүдэлчдийн сууц)
SYNDROME, СИНДРОМ – ХАМ ШИНЖ
(үзэл бодол, сэтгэл хөдлөл, зан авир, үйл явдал, шинж тэмдэг зэргийн өвөрмөцөөр хамтдаа тохиолдох нь)
GRADUATE SCHOOL – СОЁГДОХУЙН СУРГУУЛЬ
(төгсөгчид цааш гүнзгийрүүлсэн сургалт судалгаа явуулах их сургуулийн тэнхим)
ASSEMBLY, АССАМБЛЕЯ – ХУРАЛДАЙ
(хэлэлцэж шийдэхээр эсвэл хуульчилж тогтоохоор цугласан бүлэг хүмүүс)
TANNIN, ТАНИН – ЦАРШ
(цай, холтос, улаан дарс зэрэгт агуулагдах, ургамлын гаралтай, аргасан гашуун амттай шимт бодис, арьс шир идээлэх, бэх үйлдвэрлэхэд хэрэглэнэ)
SANITARY TOWEL, ГИГИЕНИЧЕСКАЯ ПРОКЛАДКА, ДААМСК – ШИНГЭЭГҮҮР
(сарын тэмдэг, үрэвсэлт өвчин зэргийн үед доош гарах цус, салс гэх мэтийг барих ариун цэврийн хэрэглэл)
SCANDAL, СКАНДАЛ – МУНДАР
(олон нийтийн жигшил зэвүүцэл, уур хилэнг төрүүлж хэл амны бай болсон үйл явдал эсвэл хүн)
COUPON, ТАЛОН – ТАСЛАГА
(бараа, үйлчилгээ зэргийг авах эзэмшигчийн эрхийг хянаж баталгаажуулах бичиг)