COMPRESSOR, КОМПРЕССОР – ШАХАР
(агаар, хий зэргийн даралтыг нэмэгдүүлэх төхөөрөмж)
COMPRESS, КОМПРЕСС – ЖИН
(үрэвсэл намдаах, цус тогтоох гэх мэт зорилгоор биеийн аль нэг хэсэгт тавих хөвөн, самбай, бөс зэрэг)
COMPASS, КОМПАС – ЛУУЖИН
(умард соронзон туйл ба түүгээр баримжаалсан зүг чигийн хэмийг заах хэрэгсэл)
COMMUTATOR, КОММУТАТОР – ОНДООЛОГЧ
(цахилгаан хөдөлгүүр эсвэл үүсгүүрийн доторх гүйдлийн чигийг өөрчлөх хөдөлгөөнт хэсэг)
COMMUNISM, КОММУНИЗМ – ЭВ ХАМТ
(бүх хөрөнгийг хүмүүс дундаа эзэмшин чадахынхаа хэрээр хийж хэрэгцээнийхээ хэрээр авах нийгмийг дэмжсэн улс төрийн онол)
COMMUNE, КОММУНА – НИЙ
(төрөл садангийн хамааралгүй ч улс төрийн шалтгаанаар хамтдаа амьдарч, аливааг дундаа хэрэглэх бүлэг хүмүүс)