BALANCE, БАЛАНС – ТЭНЦВЭР
(жин эсвэл хэмжээний тэгш хуваарилалт)
BOLT, БОЛТ, БООЛТ – ЭРЭГ
(аливааг тогтоох, өөр зүйлтэй хамт боох зориулалт бүхий нэг үзүүртээ хавтгай толгойтой, үлдсэн хэсэг нь тойрсон эрээстэй төмөрлөг бортголж)
BOND, БОНД – ӨХЦӨӨ
(зээлсэн мөнгөө тодорхой хугацаа өнгөрөхөд хүүгийн хамт эргүүлж төлөхөө баталж засгийн газраас эсвэл хувьцаат хамжаанаас гаргасан үнэт цаас)
ANIMATOR, ХУДОЖНИК-МУЛЬТИПЛИКАТОР – АМИЛААГЧ
(дараалуулж гүйлгэхэд хөдлөх мэт үзэгдэх дүрсүүдийг бүтээгч)
BARBELL, ШТАНГА – ТУЙВАН
(хоёр үзүүртээ том жижиг зээрэнхий угласан гол төмрөөс тогтох хүндийг өргөлтийн дасгал хийх хэрэгсэл)
BEEFSTEAK, БИФШТЕКС – ҮХРИЙН ЗҮРЭМ
(шарах эсвэл хайрах байдлаар хоол болгох үхрийн махны зузаан зүсэм)
BINGO, БИНГО – ТООЛГО
(гэрэг дээрх тоонуудаа хамгийн түрүүнд тааруулсан нь хожих мөрийтэй голдуу тоглоом)
FRUIT CAKE, КЕКС – ТАЛХАНЦАР
(хатаасан жимс, самар, хоол амтлагч зэргийн орцтой, талхтай төстэй гурилан бүтээгдэхүүн)
BILLIARDS, БИЛЛИАРД – ЁВОРЦОГ
(улаан, цагаан, шар өнгийн гурван бөөрөлцгийг бөс эдээр тавцанг нь бүрсэн тусгай ширээн дээр цохиж мөргөлдүүлэх өрсөлдөгчтэй тоглоом)