Монгол хэлээ аваръя !

CHALK

CHALK, МЕЛ – ЦЭРД

(зурах, бичих зэрэгт хэрэглэдэг заримдаа хэлбэржүүлж өнгөтэй болгосон нүүрсхүчлийн давс)

PAPARAZZO

PAPARAZZO, ПАПАРАЦЦИ – ЗУРАГНАГЧ

(олны танил хүмүүсийн гэрэл зургийг ихэвчлэн тэдний зөвшөөрөлгүйгээр авагч)

BALLOON

BALLOON, ШАР, ШААР – БӨМБӨЛӨГ

(хүүхдийн тоглоом, чимэглэл гэх мэтэд хэрэглэх хийлдэг, өнгийн, янз бүрийн хэлбэр хэмжээ бүхий бохиг хүүдий)

GLYCERINE

GLYCERINE, ГЛИЦЕРИН – ЭЕРЭН

(чихэр орлох, арьс зөөлрүүлэх, туулгах зэрэг үйлчлэлтэй, өнгөгүй, үнэргүй, чихэрлэг амттай, өтгөвтөр шингэн)