NOTARY OFFICE, НОТАРИАЛЬНАЯ КОНТОРА, НОТАРИАТ – ГЭРЧЛЭГЧИЙН АЛБА
(гэрээ хэлцэл, бичиг баримт зэргийн үнэн болохыг нь гэрчлэх эрхтэй хуульчийн ажлын газар)
NOTARY OFFICE, НОТАРИАЛЬНАЯ КОНТОРА, НОТАРИАТ – ГЭРЧЛЭГЧИЙН АЛБА
(гэрээ хэлцэл, бичиг баримт зэргийн үнэн болохыг нь гэрчлэх эрхтэй хуульчийн ажлын газар)
LOBBYISM – НӨЛТҮҮЛЭЛ
(хууль тогтоогчдын шийдвэрт нөлөөлөх зохион байгуулалттай оролдлого хийх явдал)
LOBBYER, LOBBYIST – НӨЛТҮҮЛЭГЧ
(хууль тогтоогчдын шийдвэрт нөлөөлөх зохион байгуулалттай оролдлого хийгч)
GRAPEFRUIT, ГРЕЙПФРУТ – ХАХУУН ЖҮРЖ
(улбар шар өнгийн хальстай, бөөрөнхий хэлбэртэй, дотроо исгэлэн амттай шүүслэг зөөлөн эд бүхий жимс)
FASHION, МОДА, МООД – ЗАГВАР МАЯГ
(хувцас хунар эсвэл нийгэмд биеэ авч явах байдалтай холбоотой тухай цаг үеийн хэв маяг эсвэл ёс заншил)
EXTREMIST, ЭКСТРЕМИСТ – ТУЙЛШРАГЧ
(нийгэмд зонхилох санаа бодлоос хол гажиж, ёс суртахууны жишгийг эвдсэн улс төр эсвэл шашинд хамааралтай үзэл бодол бүхий хүн)
ECHOGRAPH, ЭХОГРАФ – ЦУУРАЙ БИЧИГЧ
(цуурайн бичлэг хийх, дэлгэцээр дүрсэлж харуулах төхөөрөмж)
DEFAULT – БАЙМЖ
(хэрэглэгч өөрийг шилэхээс өмнө тооцоолуурын хөтөлбөрийн зүгээс урьдчилан санал болгосон сонголт)
DEALER, ДИЛЕР – АРИЛЖААЧ
(хөрөнгийн зах дээр өөрийн мэдлийн хувьцаа, өхцөө зэргийг наймаалцах байгууллага, хүн)