DEBIT, ДЕБЕТ – ШИРВЭН
(нягтлан бодох бүртгэлд дансны зүүн талд бичигдсэн гүйлгээ)
IMPRESSIONIST, ИМПРЕССИОНИСТ – ХАДААШРУУЛАГЧ
(бүтэн дүр зураг харуулах эсвэл нэгд нэгэнгүй нарийвчлан дүрслэхээсээ илүүтэйгээр мэдрэмжид өртсөнийг тусгах уран бүтээлч)
IMPERIALIST, ИМПЕРИАЛИСТ – ЭЗЭРХЭЭЧ
(бусад улс орнуудад нөлөөллөө өргөжүүлэх эсвэл тэднийг хараат болгох бодлого баригч)
IDEALIST, ИДЕАЛИСТ – ХАРААШРАГЧ
(мэдлэгийн тусагдахуун оюун ухаанаас хамааралтай гэж үздэг хүн)
ZOOTECHNICIAN, ЗООТЕХНИК, ЗООТЕХНИКЧ – АДГУУЛАГЧ
(мал, тэжээвэр амьтдыг хэрхэн өсгөх, тэжээх, үржүүлэх, ашиг шимийг нь хүртэхийг судлах хүн)
ZOOLOGIST, ЗООЛОГИЧ – АМЬТАН СУДЛАГЧ
(амьтдын ангилал, тархалт, биеийн бүтэц ба үйл ажиллагааг судлах хүн)
JUDOIST, ЖҮДОЧ, ЖҮДОЧИН – ЖАЛГУУМЧ
(өрсөлдөгчөө шидэж унагаах, өчих, боох, дарах зэргээр хөдөлгөөнгүй болгох зэвсэггүй тулааны урлаг, наадлын тамирчин)