CLUB

CLUB, КЛУБ – ХҮЙЛЭН

(сонирхол нэгтэй хүмүүсийн хамтын үйл ажиллагааны нэгдэл, тэдгээрийн цугларах газар)

DEPOT

DEPOT, ДЕПО – ТҮШИЦ

(нийтийн тэрэг, галт тэрэг, ачааны тэрэг зэргийг тавих, засварлахад зориулагдсан барилга)

CHOLESTEROL

CHOLESTEROL, ХОЛЕСТЕРИН – ЦӨСӨГ

(бараг бүх эс, тэр дундаа элэгний эсээс хамгийн ихээр ялгарч, эсийн сарьсны үндсэн бүрэлдэхүүн болж, цөсний хүчил, даавар, амин дэмийн нийлэгжилтэд оролцдог шимт бодис)

OLYMPIC GAMES

OLYMPIC GAMES, ОЛИМПИЙН НААДАМ – ХУРМАСТЫН НААДАМ

(1896 оноос хойш дэлхийн улс орнуудад ээлжлэн зохиогдож ирсэн олон улсын тамирчид оролцдог наадлын олон төрөлт тэмцээн уралдаан бүхий арга хэмжээ)

CLINIC

CLINIC, КЛИНИКА – ЭМЛЭН

(нүд, нөхөн үржихүй, шүд зэрэг тусгай мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх эмнэлэг)

POP MUSIC

POP MUSIC, ПОП ХӨГЖИМ – ДЭЛЭЭ ХӨГЖИМ

(ерөнхийдөө энгийн бүтцээр бичигдэж сэтгэлд хоногших үг, ая, хэмнэлээр олныг татсан, сонгодог, бүжгийн, ардын зэрэг хөгжмийн хэв маягуудаас ихийг багтаасан хүчтэй цохилготой хөгжмийн төрөл)

ROCK-‘N’-ROLL

ROCK-‘N’-ROLL, РОК-Н-РОЛЛ – НАХИРАА ОРЧИЛ

(энгийн ая, хүнд цохилготой, цахилгаан товшлуур ба бөмбөр орсон зэмсгүүдтэй хөгжмийн төрөл)

COLONY

COLONY, КОЛОНИЯ – ХАРААТ

(улс төр, эдийн засаг зэргийн хувьд өөр, илүү хүчтэй улсын захиргаанд байдаг улс, бүс нутаг)