CATHODE

CATHODE, КАТОД – ЦАВ

(нэмэх ба хасах цэнэгээр туйлшрах цэнэглүүрээс цахилгаан гүйдэл дамжин гарах шон)

ANODE

ANODE, АНОД – ЦАЛД

(нэмэх ба хасах цэнэгээр туйлшрах цэнэглүүрт цахилгаан гүйдэл дамжин орох шон)

MICROWAVE OVEN

MICROWAVE OVEN, МИКРОВОЛНОВАЯ ПЕЧЬ, ПЕЧЬ – САЖАА

(цахилгаан соронзон бичил долгионы тусламжтайгаар хүнсийг халааж болгох гал тогооны цахилгаан хэрэгсэл)

TESTIMONIAL

TESTIMONIAL, АТТЕСТАТ – ҮНЭМЛЭХ

(аливаа зүйлийн үнэн болохыг, тухайлбал, боловсролын хөтөлбөр дүүргэснийг эсвэл тэтгэвэр тэтгэмж авах эрхтэйг батлан үзүүлэх албан ёсны гэрчлэх баримт бичиг)

BLUES

BLUES, БЛЮЗ – ИХҮҮРГЭЛ

(12 айзамт цуврал найруугаар дийлэнхдээ тодорхойлогдох хөгжмийн удаан, уйтгартай төрөл)

ORCHESTRA

ORCHESTRA, ОРКЕСТР – ГОМЖИД

(тоглох зохиолоос хамаараад чавхдаст, үлээвэр зэрэг янз бүрийн хөгжмийн зэмсгүүдийг хавсарсан байж болох хөгжимчдийн бүрэлдэхүүн)

COORDINATE

COORDINATE, КООРДИНАТА – ЭНЭЭ

(шугам, гадарга, огторгуй дахь цэгийн байрлалыг тодорхойлох хос тоо эсвэл үсгийн аль нэг)

CHARTS

CHARTS – ЖИШИМ

(тухайн цаг үеийн олон нийтэд хамгийн их дэлгэрсэн хөгжим, дууны бичлэгийн жагсаалт)

CONSUL

CONSUL, КОНСУЛ – ӨМӨГЛӨГЧ

(гаднын улсад өөрийн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаар томилогдсон албан хаагч)