PUCK

PUCK, ШАЙБА – ДҮГЭР

(мөсний бэрээд бөмбөг болгон хэрэглэдэг бохигоор хийсэн хавтгай дугариг хэрэглэгдэхүүн)

CATION

CATION, КАТИОН – ЦАВАА

(бодисыг цахилгаанаар задлах үед цахилгаан гүйдэл гарч явж байгаа шон руу зүглэх эерэг цэнэгтэй хувилахуйн нэгдэл)

POLYMER

POLYMER, ПОЛИМЕР – ХЭЛХЭГ

(хувилахуйн бага жинтэй нэг ижил нэгдлийг өөр хооронд нь олон ширхэгийг залгах замаар үүсгэх жин өндөртэй нийлмэл бодис)

ANION

ANION, АНИОН – ЦАЛДАА

(бодисыг цахилгаанаар задлах үед цахилгаан гүйдэл орж ирж байгаа шон руу зүглэх хувилахуйн сөрөг цэнэгтэй нэгдэл)

SYRUP

SYRUP, СИРОП – ШИХҮҮС

(дотор нь жимс нөөшлөх, эмийн бодис найруулах зэргээр хэрэглэдэг чихэрлэг амттай өтгөн уусмал)

LEGGINGS

LEGGINGS, РЕЙТУЗЫ, ЭРТҮҮЗ – ДАДГАЙ

(бүсэлхийнээс дийлэнхдээ шагай хүртэлх хэсгийг халхалж бие барин таарах хөвөн болон шүвтэг зэрэг нийлэг бодисын хольцтой утсаар нэхсэн өмд)

PANTYHOSE

PANTYHOSE, КОЛГОТКИ, ШИЛЭН ТРИКО – ШҮВТГИЙ

(бүсэлхийнээс доош хэсгийг бүхэлд нь халхалж бие барин таарч арьс цаанаас нь хагас гэрэлтэж харагдах шүвтэг утсаар эсвэл шүвтэг оролцсон утсаар нэхсэн өмсгөл)

TIGHTS

TIGHTS, ТРИКО – ЧАДХАЙ

(бүсэлхийнээс доош хэсгийг бүхэлд нь халхалж бие барин таарах ноосон, хөвөн, шүвтэг зэрэг утсаар нэхсэн өмсгөл)

STOCKING

STOCKING, ЧУЛОК – ХАСАВЧ

(эмэгтэйчүүд өмсдөг, арьс цаанаас нь гэрэлтэж харагддаг, гуя хүрсэн урттай, голчлон шүвтэгээр хийх хос оймсны нэг)