SHUTTLE

SHUTTLE, ЧЕЛНОК, ШОРНООК – ДАМРАВЧ

(оёдлын төхөөрөмжийн доод утсыг ороосон дамрыг өөртөө агуулж, дээд утасны гогцоонд доод утсыг шургуулан хөөж чангалахад оролцдог дугариг, хөндий, төмөрлөг бүтэц)

ZIGZAG

ZIGZAG, ЗИГЗАГ – МУРИЛЗАГ

(баруун ба зүүн тийш ээлжлэн тахиралдаж буцах маягаар үргэлжлэх шугам, зураас, хөдөлгөөн, оёдол, хээ, бүтээц гэх мэт)

CONFERENCE

CONFERENCE, КОНФЕРЕНЦИЯ – БАГА ХУРАЛ

(байгууллага, нийгэмлэг зэргийн зүгээс зохион байгуулж асуудал хэлэлцэх уулзалт)

ANILINE

ANILINE, АНИЛИН – МОМИН

(будаг, эм, хуванцар зэргийн үйлдвэрлэлд түүхий эд болгон хэрэглэдэг хувилахуйн нэгдэл)

SATIN

SATIN, АТЛАС – ПҮҮСҮҮ

(өнгөн тал нь гялалзсан гөлгөр, ар тал нь бараандуу өнгөтэй, торгон эсвэл шүвтэг зэрэг нийлэг утсаар нэхсэн бөс)

ATTACHÉ

ATTACHÉ, АТТАШЕ – ХАМААРАГЧ

(элчин сайдын яамны бүрэлдэхүүнд томилогдож, заримдаа соёл, худалдаа зэрэг мэргэшсэн үйл ажиллагаа эрхлэх нэгэн)

RACIST

RACIST, РАСИСТ – АРЬСНЫ ҮЗЭЛТЭН

(хүнийг арьсны өнгө дагасан гадаад төрх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доогуурт үзэх нэгэн)

ALCOHOL

ALCOHOL, СПИРТ – ОХЬ

(устөрөгч хүчилтөрөгчөөр дамжин нүүрстөрөгчийн ханасан хумтай холбогдсон шимт нэгдлийн бүлэг)