SMOOTHIE

SMOOTHIE – БЯЛАНГА

(жимс, ногоог сүү, тараг зэрэгтэй холин няцалж хийх өтгөн төлөв байдалтай хүйтэн ундаа)

MODEM

MODEM, МОДЕМ – ДОХИО ХУВИРГУУР

(утасны шугамын дохио гэх мэтийг тооцоолуурын тоон өгөгдөл болгон өөрчлөх төхөөрөмж)

JEANS

JEANS, ЖИНС, ЖИЙНС – ТУЯН

(ажилд болон энгийн үед өмсөхөд тохиромжтой эдэлгээ даах хөвөн даавуугаар хийсэн өмд)

PHOTO

PHOTO, ФОТО – ГЭРЭЛ ЗУРАГ

(цацрагийн үйлчлэлээр хувилахуйн урвалд орох мэдрэг хальснаас тусгай цаасан дээр буулгасан дүрс)

CHOLERA

CHOLERA, ХОЛЕРА – УРВАХ ТАХАЛ

(ихэвчлэн бохир усны Vibrio cholerae гэгдэх нянгаар үүсэн нарийн гэдсийг гэмтээж бөөлжих, суулгах зэргээр илрэх үхэл өндөртэй халдварт өвчин)