LIME, ЛАЙМ – СИМБЭГ
(Citrus aurantifolia гэх модны нимбэгтэй төстэй боловч илүү исгэлэн амттай, арай жижиг хэмжээтэй, ногоон өнгөтэй жимс)
LIME, ЛАЙМ – СИМБЭГ
(Citrus aurantifolia гэх модны нимбэгтэй төстэй боловч илүү исгэлэн амттай, арай жижиг хэмжээтэй, ногоон өнгөтэй жимс)
LICENCE, ЛИЦЕНЗИЯ – ЗӨВШӨӨЛ
(эзэмшиж, ашиглаж, хийж болохыг нь засаг захиргаанаас баталгаажуулсан бичиг)
LEOPARD, ЛЕОПАРД – ЧИРВЭС
(Panthera pardus: муурын овогт багтах хар толботой бор шаргал арьстай хөхтөн амьтан)
LEAGUE, ЛИГ – НЭГТГЭЛ
(тогтоосон хугацааны туршид аваргын төлөө өрсөлдөх наадлын багуудын бүлэг)
JURASSIC, ЮРСКИЙ ПЕРИОД, ЮРИЙН ГАЛАВ – ЯГЧИЙН ГАЛАВ
(Дундад Төрмөлийн Эринд Цэрдийн Галавт халаагаа өгсөн галав)
LCD (Liquid Crystal Display) – ШТД (Шингэн Талстат Дэлгэц)
(шингэн талстуудын гэрэл хувиргах чадварыг ашиглаж бүтээсэн дэлгэц)
LASER (Light Amplication by Stimulated Emission of Radiation), ЛАЗЕР – ӨСГӨГ (Өдөөгдсөн Сацрагаас Гарах Өсгөгдсөн Гэрэл)
(цахилгаан соронзон долгионыг өдөөгдсөн төлөвт оруулах замаар гэрлийг өсгөж гаргах төхөөрөмж)
BUTTON, КНОПКА, КНОП, КНООП – ТОВЧЛУУР
(цахилгаан, цахим зэрэг тоног төхөөрөмжийг ажиллуулах эсвэл зогсоохын тулд дарах товруу)
LADYBUG, БОЖЬЯ КОРОВКА – НҮҮНЭЭ
(Coccinellidae овогт багтах дээрээ хар толботой улаан хүрэн өнгийн далавчны гэртэй шавьж)