STUDIO, СТУДИЯ – УРЛАН
(зураач, загвар зохион бүтээгч зэрэг хүмүүсийн ажлын өрөө)
VACUOLE, ВАКУОЛЬ – ХООСОВЧ
(эсийн сийвэн доторх тусдаа бүрхүүл бүхий шингэнээр дүүрэн эрхтэнцэр)
CHROMIUM, ХРОМ – ӨНГӨС
(хатуу боловч хүүрэг, гялалзсан цагаан саарал өнгөтэй, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн махбодь)
STATION, ВОКЗАЛ – БУУДАЛ
(тавцан болон дагалдах барилга байгууламж бүхий төмөр замын зогсоол)