HELMET, КАСКА – ДУУЛГА
(цэрэг, цагдаа, гал сөнөөгч, дугуйчин, барилгачин зэрэг хүмүүсийн толгойгоо хамгаалахаар өмсөх зориулалтын малгай)
HELMET, КАСКА – ДУУЛГА
(цэрэг, цагдаа, гал сөнөөгч, дугуйчин, барилгачин зэрэг хүмүүсийн толгойгоо хамгаалахаар өмсөх зориулалтын малгай)
TICKET, БИЛЕТ – ТАСАЛБАР
(үзвэр үйлчилгээний газар орох, үйл явдалд оролцох, нийтийн унаанд суух зэрэг эрхийг баталгаажуулан цаасан дээр хэвлэж эзэмшигч нь орохдоо үзүүлэхээр өөрт нь олгосон нь)
FASCISM, ФАШИЗМ – БҮҮРЛЭХҮЙ
(үндсэрхэх дээрэнгүй үзлийн сэргэлтийг номлосон улс төрийн сургаал)
COMPANY, РОТА – СУМАН
(ахлах дэслэгч, ахмад эсвэл хошуучаар удирдуулсан 2-8 салаа буюу 70-250 хүнтэй явган цэргийн бүрэлдэхүүн)
CATALOGUE, КАТАЛОГ – ХЭЛХЭЭС
(номын сангийн номууд, зарах бараа гэх мэтийн нэрсийг ихэвчлэн цагаан толгойн үсгийн дэс дарааллаар эсвэл тодорхой ангилал зүйгээр нэг бүрийг нь товч тайлбартайгаар жагсаасан нь)
FIELD MARSHAL, ФЕЛЬДМАРШАЛ – ӨРЛӨГ ЖАНЖИН
(зэвсэгт хүчний хамгийн өндөр тушаалтан, ялангуяа дайны үед)
MASK, МАСКА – БАГ
(айлгах, инээлгэх, танигдахгүй байх зэрэг зорилгоор зүүх нүүрний зарим хэсгийг эсвэл нүүрийг бүхэлд нь хаах халхавч)
GALLERY, ГАЛЕРЕЯ, ГАЛЕРЕЙ – УРАЛГУУ
(урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх өрөө, танхим, барилга гэх мэт)
STANDARD, СТАНДАРТ – ЖИШИГ
(аливаа зүйлийн чанарыг харьцуулж болох хэмжээ, үзүүлэлт гэх мэт)