OMUL, ОМУЛЬ – ТООРОГ
(Coregonus migratorius: Байгаль нуурын уугуул цэнгэг усны цагаан загас)
RADIOGRAPHY, РАДИОГРАФИЯ – НЭВТГЭЭ
(нэвтэг туяаны тусламжтайгаар биеийн бүтцийг зураглах арга)
OLYMPIAD, ОЛИМПИАДА – ХУРГИАН
(шатар, тоо, газар зүй, хэл зүй, тооцоолуур, ой тогтоолт зэргээр хугацаа товлон тогтмол явуулах олон улсын оролцогчдын тэмцээн наадам)
THE OLYMPICS, ОЛИМП – ХУРМАСТ
(дөрвөн жил тутам зохиогдох олон улсын наадлын уралдаан тэмцээн)
OZONE, ОЗОН – ХАНХ
(цахилгаан цэнэг эсвэл хэт ягаан туяаны үйлчлэлээр хүчилтөрөгчөөс үүсэх эхүүн үнэртэй, хүчтэй исэлдүүлэх нөлөөтэй, цайвар цэнхэр өнгөтэй, тогтворгүй, хортой хий)
OBSERVATORY, ОБСЕРВАТОРИЯ – ХАРААТ
(одон орны, цаг уурын зэрэг байгалийн үзэгдлүүдийг ажиглахад зориулж тоноглосон өрөө, байгууламж гэх мэт)
OBLIGATION, ОБЛИГАЦИЯ – ҮҮРЭГЛЭЛ
(хуулийн хүрээнд хийсэн тохиролцоо, бичгэн гэрээ, өхцөө)
NEON, НЕОН – ШИНЭГ
(өнгөгүй, үнэргүй, идэвхгүй, агаар мандлын найрлагад бага хэмжээтэй ордог хий төлөвтэй хувилахуйн махбодь, агаар сийрэг орчинд цахилгааны үйлчлэлээр улбар шар өнгөөр цацрах тул гэрэлтүүлэг, хаяг, сурталчилгааны самбарт ашигладаг)
NEUTRON, НЕЙТРОН – МЭЛЦ
(тархмал устөрөгчөөс бусад бүх махбодийн хумын цөмд орших цэнэггүй бөөм)