DISTRICT, РАЙОН – ДҮҮРЭГ
(засаг захиргааны гэх мэт зорилгоор заагласан нутаг дэвсгэр)
RADIO WAVE, РАДИОВОЛНА, РАДИОЦАЦРАГ, РАДИО ДОЛГИОН – ЦАЦРАС ДОЛГИОН
(холбоо харилцаа, өргөн нэвтрүүлэлт, байршил тогтоолт, тооцоолуурын утасгүй сүлжээ зэрэгт ашиглах цахилгаан соронзон долгион)
RADIO FREQUENCY ENGINEERING, РАДИОТЕХНИКА – ЦАЦРАС АРВИСЛАА
(цацрас үелзлийн багаж, тоног төхөөрөмжийг зохион бүтээх, ашиглахад шинжлэх ухааныг хэрэглэх нь)
RADIO-TELEPHONE, РАДИОТЕЛЕФОН – ЦАЦРАС УТАС
(цацрас долгионы тодорхой үелзлийг ашиглан нийтийн сүлжээнд холбогдохгүйгээр харилцах утас)
RADIO-TELEGRAM, РАДИОТЕЛЕГРАММА, РАДИОГРАММА – ЦАЦРАС ЗУРВАС
(цацрас долгионыг ашиглан илгээсэн мэдээ)
RADIO STATION, РАДИОСТАНЦИЯ – ЦАЦРАС ЗАНГИЛАА
(холбоо барих, өргөн нэвтрүүлэх, зүг чиг заах, сансрыг тандах зэрэг зориулалттай цацрас долгион дамжуулагч, хүлээн авагч эсвэл тэдгээрийн бүрдэл)
RADIOSPORT, РАДИОСПОРТ – ЦАЦРАС НААДАЛ
(цацрас долгионы тусламжтайгаар зүг чиг олох, хоёр талын холбоо тогтоох, цахилгаан мэдээ дамжуулах зэрэг сонирхогчдын түвшний тэмцээн)
RADIO DETECTION AND RANGING, РАДИОЛОКАЦИЯ – ДОЛГИОЛОЛ
(өндөр давтамжтай цахилгаан соронзон долгион илгээж буцаан барих замаар онгоц зэрэг хөдөлгөөнт биетийг илрүүлэх, байрлалыг нь олох арга ухаан)