ICE HOCKEY

ICE HOCKEY – МӨСНИЙ БЭРЭЭ

(тэшүүр өмсөн мөсөн дээр бэрээ ашиглаж өрсөлдөгчийнхөө хаалганд дүгэр оруулж оноо авах багийн наадал)

FREESTYLE SKIING

FREESTYLE SKIING – ЧӨЛӨӨТ ЦАНА

(агаарт дүүлэх, тонгорцоглож эргэх, бартаа сүлжих, саадтай харайх зэрэг үзүүлбэрүүд бүхий цанаар гулгах наадал)

FIGURE SKATING

FIGURE SKATING – УРАН ГУЛГАЛТ

(тусгай тэшүүр өмсөн мөсөн дээр ганцаараа, хосоороо гэх мэтээр үсрэх, эргэх, өргөх, шидэх зэрэг хөдөлгөөн үзүүлэн гулгах наадал)

LIBERALISM

LIBERALISM, ЛИБЕРАЛИЗМ – ЭРХШИЛ

(эрх чөлөө, тэгш эрхэд суурилсан улс төрийн гүн ухаан эсвэл амьдралыг үзэх үзэл)

NERVE

NERVE, НЕРВ – САЛДАР

(тархи нугас ба биеийн бусад хэсгүүдийн хооронд хөдөлгөөний, мэдрэхүйн гэх мэт мэдээллийг дамжуулах үүрэгтэй мэдрэлийн эсийн урт сэртэн эсвэл тэдгээрийн багц)