MAGMA

MAGMA, МАГМА, МААГМА – ШАРАГ

(газрын гадаргын гүнд өндөр хэм ба нам даралтын орчинд чулуулаг хайлж үүсэх голчлон царууцын холимогуудын найрлагатай хайлмал шингэн)

LAVA

LAVA, ЛАВА – ДАРГИЛ

(галт уулын идэвхжил, гүнийн өрөмдлөг зэргээр газрын гадарга дээр гарч ирсэн, мөн тэндээ хатуурч тогтсон шараг)

MAIN

MAIN, МАГИСТРАЛЬ – ТӨВЛӨӨС

(ус, дулаан, цахилгаан, бохир зэргийг дамжуулж зөөвөрлөх гол шугам, хоолой гэх мэт)

PILOT

PILOT, ЛОЦМАН – ЗАЛУУРЧ

(усан онгоц боомтод орж гарах, суваг хоолойгоор нэвтрэх зэрэгт замчлах эсвэл залуурдах хүн)

LOTTO

LOTTO, ЛОТО, ЛОТОО – ШАВГА

(уутнаас сугалсан тоог тохирох хоосон нүдэнд нь тавих замаар эгнээгээ түрүүлж дүүргэсэн нь хожих тоглоом)

LORD

LORD, ЛОРД – ЭЗДЭГЧ

(зарим улсад нийгмийн дээд хүрээнийхэн болон язгууртнуудад олгох хэргэм зэрэг)

LOTION

LOTION, ЛОСЬОН – ЦЭХЭГ

(арьс зэрэгт гоо сайхны, эмчилгээний гэх мэт зорилгоор түрхэх шингэн бэлдмэл)

TYRE LEVER

TYRE LEVER, МОНТАЖНАЯ ЛОПАТКА, ЛОПАТАГ – ГӨНЖҮҮР

(хөдлүүрийн дугуй задалж солиход хэрэглэх матигар хавтгай үзүүртэй төмөр багаж)