TECHNOLOGIST, ТЕХНОЛОГИЧ – УХААЛАНЧ
(оньст төхөөрөмжийн болон хавсарга шинжлэх ухаануудын хэрэглээг мэддэг, ашиглах чадвартай хүн)
TECHNOLOGIST, ТЕХНОЛОГИЧ – УХААЛАНЧ
(оньст төхөөрөмжийн болон хавсарга шинжлэх ухаануудын хэрэглээг мэддэг, ашиглах чадвартай хүн)
TACTICIAN, ТАКТИКЧ – АРГА УХААНТАН
(аливааг хийх төлөвлөгөөг гаргаж, шаардлагатай зүйлсийг зөв ашиглан үр дүнд хүрэх чадвартай хүн)
SOCIALIST, СОЦИАЛИСТ – НИЙГЭМ ЖУРАМТАН
(олон нийт бүхий л баялгийг эзэмших ёстой гэж номлох нийгмийн байгуулалтын улс төр, эдийн засгийн онолыг баримтлагч)
SENATOR, СЕНАТОР, СЕНАТЧ – ХУУВЬЧ
(зарим улсын хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүн)
REVISIONIST, РЕВИЗИОНИСТ – ЗАСЛАГЧ
(өмнө нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, үзэл баримтлал, онол зэргийг сайжруулах зорилгоор өөрчлөгч)
REALIST, РЕАЛИСТ – ЧУХАМЛААЧ
(аливааг байгаагаар нь хүлээн авч бодитойгоор харьцах үйлдлэгийг баримтлагч)
RATIONALIST, РАЦИОНАЛИСТ – ЭРГЭЦЭЭЧ
(мэдлэг эргэлзээгүй байхын үндэс бол оюун дүгнэлт гэж үзэх гүн ухааны онолыг баримтлагч)
PALAEONTOLOGIST, ПАЛЕОНТОЛОГИЧ – ГАЛАВ МАЛТАГЧ
(устаж үгүй болсон эрмэл ургамал амьтныг шинжлэх ухааны үүднээс судлагч)
MICROBIOLOGIST, МИКРОБИОЛОГИЧ – БИЧИЛЖ СУДЛАГЧ
(нян, ян, мөөгөнцөр гэх мэт бичил биетнүүдийг шинжлэгч)