LOCKER – ЦООЖЛУУР
(нийтийн зориулалттай, цоож бүхий ханын шүүгээ)
DAGGER, КИНЖАЛ, ЧИНЖААЛ – ЮЛД
(хурц үзүүртэй, сэлэмнээс богинохон, хоёр талдаа иртэй хатгаж сүлбэх хүйтэн мэс)
KINETICS, КИНЕТИКА – ХӨДЛӨГ ЗҮЙ
(биеийн хөдөлгөөн ба түүний шалтгаан хоорондын хамаарлыг судлах бодис зүйн ухаан)
SPRAT, КИЛЬКА – ХАЙГАН
(Sprattus төрөлд багтах тосны агууламж өндөртэй жижиг загасны ерөнхий нэр)
KICK-BOXING, КИКБОКСИНГ, КИКБОКС – ГӨВШИГЛӨӨ
(нударгадах болон өшиглөхийг хослуулсан наадал, тулааны урлаг гэх мэт)
CAESAREAN, КЕСАРЕВО СЕЧЕНИЕ, КЕСАРЕВ – ЗҮСЭГ
(жирэмсэн эхийн хэвлий ба умайн ханыг нээн онгойлгож хүүхдийг гарган авах мэс засал)
CLAYDITE, КЕРАМЗИТ – ШАВХАГ
(бага хэмд шавар шатааж хийсэн хайрга мэт бөмбөгөр зуувандуу хэлбэртэй, сүвэрхэг, хөнгөн жинтэй бүтээцийн эдлэхүүн)