SUITCASE, ЧЕМОДАН – ТАВДАН
(нугастай таг, бариул бүхий арьс шир, хуванцар зэргээр хийсэн голчлон хувцас хийх зориулалттай хавтгай хайрцаг)
SUITCASE, ЧЕМОДАН – ТАВДАН
(нугастай таг, бариул бүхий арьс шир, хуванцар зэргээр хийсэн голчлон хувцас хийх зориулалттай хавтгай хайрцаг)
BOLSHEVISM, БОЛЬШЕВИЗМ – ЗОНХИ СУРТАЛ
(Оросын эв хамт намын үзэл баримтлал, онол, үйл ажиллагаа)
BURGER, КОТЛЕТА – ХЭГЭШ
(мах болон бусад хүнсний орцыг татаж жижиглэсний дараа нийлүүлж нягтруулаад голчлон хавтгай дугариг хэлбэрт оруулан шарах, хайрах зэргээр болгох хоол)
ENTRYPHONE, ДОМОФОН – ҮҮДНИЙ ХОЛБОО
(барилгын гадна хаалгаар дотогш орохын тулд ашиглах харилцуур)
DIFFERENTIAL, ДИФФЕРЕНЦИАЛ – ЯЛИМ
(хувьсагчийн дараалсан утгуудын хоорондын өчүүхэн ялгаа)
DOGMA, ДОГМА – НӨР
(хэн нэгний тааллаар номлосон үзэл санаа, удирдамж, итгэл үнэмшлийн зарчмууд)
BLAST FURNACE, ДОМЕННАЯ ПЕЧЬ, ДОМЕН ЗУУХ – ҮҮГЭН ЗУУХ
(даралттай халуун агаарын урсгал бүхий хайлуулах зуух)