PIE

PIE, ПИРОГ – БҮГНЭЭ

(зуурч элдсэн гурилаар бүрж зууханд барьсан мах, ногоо, загас, жимс гэх мэт)

BASEBALL

BASEBALL, БЕЙСБОЛ – ГҮЙВЭР

(есөн тоглогчтой хоёр багийн бөмбөг, цохиур, дөрвөн зогсоол ашиглан зориулалтын талбайд оноо авч өрсөлдөх наадал)

AUDITOR

AUDITOR, АУДИТОР – МАДАГЛАГЧ

(данс бүртгэл, үйл ажиллагаа, гүйцэтгэл зэргийн үр дүнтэй, зүй зохистой, шаардлага хангах эсэхийг хөндлөнгөөс бүхэлд нь шалгаж нягтлах мэргэжилтэн)

AUDIT

AUDIT, АУДИТ – МАДАГЛАЛ

(данс бүртгэл, үйл ажиллагаа, гүйцэтгэл зэргийн үр дүнтэй, зүй зохистой, шаардлага хангах эсэхийг хөндлөнгөөс бүхэлд нь шалгаж нягтлах үйл явц)