FREQUENTLY ASKED QUESTIONS (FAQ)

FREQUENTLY ASKED QUESTIONS (FAQ) – ДАВТАН ТАВИГДДАГ АСУУЛТУУД (ДТА)

(хэрэглэгчдэд мэдээлэл өгөх тодорхой сэдэв хамарсан асуултууд ба тэдгээрийн хариултууд хамтдаа байгаа нь)

FLAGELLUM

FLAGELLUM – ШИЛБҮҮР

(зарим нян, эгэл биетэн зэргийг шингэн орчинд сэлэх боломжтой болгодог нарийн утас мэт хэлбэртэй ургацаг)

CILIUM

CILIUM – СОРМУУС

(зарим эсийн гадаргууд олон тоотой байрлаж, хөдөлгөх эсвэл эргэн тойрны шингэнд урсгал үүсгэх үүрэгтэй, богино үс мэт хэлбэртэй, чичрэх хөдөлгөөнтэй бүтэц)

VILLUS

VILLUS – ЦЭЛМЭН

(сарьст бүрхүүлийн гадаргууд байрлаж шимэгдэх болон нэвтрэх талбайг нэмэгдүүлэх үүрэгтэй хуруу хэлбэрийн сэртэн)

LYSOSOME

LYSOSOME – ЗУДЛУУР

(бодисын солилцоонд задлах үүрэгтэй исгэгүүдийг дотроо агуулсан, бөөмтэй эсийн сийвэнд байрлах сарьсаар бүрхэгдсэн эрхтэнцэр)