SPOOL – ДАМАР
(соронзон тууз, гэрэл зургийн хальс, утас, нийтгэс зэргийг тойруулж ороох гол)
SERGER – ХЭРҮҮР
(даавууны дан эсвэл давхар ирмэгийг сэмрэхээс сэргийлж эсвэл өнгө үзэмжтэй болгох зорилгоор захлаж оёх эсвэл оёнгоо өөлж хяргах төхөөрөг)
LAVENDER, ЛАВАНДА – ЦЭНХИЙ
(Lavandula төрөлд багтах нарийн навчтай, хөх ягаан цэцэгтэй, мөнх ногоон өнгөтэй бутлаг ургамал)
ORGANZA – ШААВУУ
(торгон эсвэл нийлэг утсаар нэхэж даашинз, хөшиг, чимэглэл зэрэгт хэрэглэх нимгэн, дэргэр, нэвт гэрэлтдэг үйлэг)
LILAC – ГОЛТ БОР
(Syringa vulgaris гэх зүйлийн цайвар хөх ягаан эсвэл цагаан цэцэгтэй бутлаг ургамал)
TULIP, ТЮЛЬПАН – АЛТАНЗУЛ
(Tulipa төрөлд багтахаяга хэлбэрийн өнгөлөг цэцэгтэй, олон наст, булцуут ургамал)
JUTE – ХИМ
(ижил нэртэй ургамлаас гаргаж аван олсон утас хийх, шуудай нэхэх зэрэгт хэрэглэх борог ширхэг)