BISMUTH, ВИСМУТ – ЦАЛ
(мөнгөлөг цагаан өнгөтэй, төмөрлөг шинж чанартай хувилахуйн махбодь)
POSTGRADUATE STUDIES, АСПИРАНТУРА – ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУДЛАЛ
(сургууль төгссөний дараа эрдмийн зэрэг горилохоор дүүргэх сургалт ба судалгааны дамжаа)
CORNICE, КАРНИЗ – МӨГ
(өрөө тасалгааны ханануудыг тойруулан таазны яг доогуур хийх гоёлын хүрээ)
ANTIFREEZE, АНТИФРИЗ (ТОСОЛ) – ЖИХҮҮР
(дотоод шаталтын хөдөлгүүрийг хөргөх шингэний хөлдөх хэмийг бууруулах, мөн буцлах хэмийг ихэсгэх бодис)
BACKBOARD, ЩИТ – САМБАР
(сагсан бөмбөгийн тор бүхий цагирагийг тогтоосон босоо байрлалтай тэгш өнцөгт хэлбэрийн хавтан)
DEBILE, ДЕБИЛ – МОНШИН
(Оюуны Илтгэлцүүр (ОЙ) нь 50–69 хооронд хэлбэлзэх оюуны хомсдлын хөнгөн хэлбэр)
KVASS, КВАС – ИСГЭС
(хөх тарианы гурил, амуу соёолж зэргээс исгэж гаргасан согтууруулах ундаа)
SENSATION, СЕНСАЦИЯ – ДУУЛИАН
(олон нийтийн сэтгэл санаа үймэх эсвэл анхаарал нь татагдах байдал)