SMOOTHIE – БЯЛАНГА
(жимс, ногоог сүү, тараг зэрэгтэй холин няцалж хийх өтгөн төлөв байдалтай хүйтэн ундаа)
SMOOTHIE – БЯЛАНГА
(жимс, ногоог сүү, тараг зэрэгтэй холин няцалж хийх өтгөн төлөв байдалтай хүйтэн ундаа)
MODEM, МОДЕМ – ДОХИО ХУВИРГУУР
(утасны шугамын дохио гэх мэтийг тооцоолуурын тоон өгөгдөл болгон өөрчлөх төхөөрөмж)
MAYONNAISE, МАЙОНЕЗ – ӨНДӨГНИЙ СҮМС
(өндөгний шарыг тос ба цуутай хутгаж хийх хоол амтлагч)
JEANS, ЖИНС, ЖИЙНС – ТУЯН
(ажилд болон энгийн үед өмсөхөд тохиромжтой эдэлгээ даах хөвөн даавуугаар хийсэн өмд)
LONG TRACK SPEED SKATING – ХОЛ ЗАМТ ХУРДАН ТЭШҮҮР
(400 хэрийн жишиг урттай зайд тэшүүрээр гулгаж уралдах наадал)
PHOTO, ФОТО – ГЭРЭЛ ЗУРАГ
(цацрагийн үйлчлэлээр хувилахуйн урвалд орох мэдрэг хальснаас тусгай цаасан дээр буулгасан дүрс)
CHOLERA, ХОЛЕРА – УРВАХ ТАХАЛ
(ихэвчлэн бохир усны Vibrio cholerae гэгдэх нянгаар үүсэн нарийн гэдсийг гэмтээж бөөлжих, суулгах зэргээр илрэх үхэл өндөртэй халдварт өвчин)