DYSENTERY, ДИЗЕНТЕРИЯ – ЖҮСЭР
(халуурах, хэвлийгээр өвдөх, цус ба салстай олонтоо суулгах зэргээр илрэх бүдүүн гэдэсний халдварын гаралтай үрэвсэлт өвчин)
DYSENTERY, ДИЗЕНТЕРИЯ – ЖҮСЭР
(халуурах, хэвлийгээр өвдөх, цус ба салстай олонтоо суулгах зэргээр илрэх бүдүүн гэдэсний халдварын гаралтай үрэвсэлт өвчин)
CONTACT LENS, КОНТАКТНЫЕ ЛИНЗЫ – ХҮРШИЛ
(харааны согог засах, гоёлын гэх мэт зорилгоор нүдний алим дээр тавих нимгэн мэшил)
CONTAINER, КОНТЕЙНЕР – ЧИНГЭЛЭГ
(зөөх болон шилжүүлэхэд хялбар байхаар хийгдсэн, дотор нь бараа тээвэрлэх зориулалттай, үүд хаалга ба цоож цуурга бүхий жишиг хэмжээтэй ган хайрцаг)
COMPLEX, КОМПЛЕКСНЫЙ, КОМПЛЕКС – ЦОГЦ
(өөр хоорондоо хамаарал бүхий хэсгүүдээс тогтсон болохыг заасан)
CONCESSION, КОНЦЕССИЯ – ШИЛЖВЭР
(орон нутгийн засаг захиргаа эсвэл засгийн газрын зөвшөөрлөөр газар болон бусад хөрөнгийг тодорхой зорилгоор ашиглах эрх)
DIAGONAL, ДИАГОНАЛЬ – СӨӨЛЖ
(олон өнцөгт дүрсийн зэргэлдээ бус өнцгүүдийг холбон татсан шугам)