DARTS, ДАРТС – АРАМХАЙ
(булцуу ба өд бүхий жижиг сумыг дугуй хэлбэртэй байд шидэж оноо авах тоглоом)
DARTS, ДАРТС – АРАМХАЙ
(булцуу ба өд бүхий жижиг сумыг дугуй хэлбэртэй байд шидэж оноо авах тоглоом)
YOUNG SPRUCE, ЁЛКА, ЁОЛК – ГАЦУУРХАН
(Picea гэх төрөлд багтах мөнх ногоон шилмүүст мод)
CONTRACT, КОНТРАКТ – ГЭРЭЭ
(хоёр ба түүнээс дээш тооны талууд хоорондоо байгуулах амаар тохирсон эсвэл бичгээр баталгаажуулсан хуулиар зохицуулагдах хэлэлцээр)
TOFU, ДҮҮФҮҮ, ДҮПҮ – БУУРЦГАНЫН ЭЭДЭМ
(буурцганын сүүг ээдүүлж шүүгээд шахаж нягтруулан гаргаж авах хүнс)
CRANBERRY – ЦАНГИС
(Vaccinium төрөлд багтах мөнх ногоон бут эсвэл түүний улаан хүрэн өнгөтэй жимс)
CONSTRUCTION, КОНСТРУКЦИЯ, КОНСТРАКШН – БҮТЭЭЦ
(хооронд нь нийлүүлж угсарсан, бүтээсэн, барьсан зүйл)
СYBERNETICS, КИБЕРНЕТИКА – ЗАЛУУР ЗҮЙ
(тоног төхөөрөмж болон амьд зүйлсийн харилцаа ба эзээгүй хяналтын тогтолцооны шинжлэх ухаан)
DOPE, ДОПИНГ – СЭРГЭЭШ
(тамирчид болон уралдааны морь, нохой зэрэгт амжилтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэх эм тариа)
DINOSAUR, ДИНОЗАВР – ҮЛЭГ ГҮРВЭЛ
(Дундад Төрмөлийн Эринд амьдарч байгаад мөхсөн дийлэнхдээ аварга том биетэй хэвлээр явагч)