INFLATION, ИНФЛЯЦИЯ – ҮНЭЖИЛТ
(бараа үйлчилгээний үнийн тогтвортой өсөлт)
INTERFERENCE, ИНТЕРФЕРЕНЦИЯ – ХАРГААН
(мөргөлдсөн долгионуудын далайц ихсэх эсвэл багасах үзэгдэл)
INTERNATIONAL, ИНТЕРНАЦИОНАЛ – ОРОНЧЛОО
(нийгэм журмын болон эв хамтын ажиллагаанд нийлж оролцохоор байгуулагдсан орон орны улс төрийн намуудын холбоо)
INTERVENTION, ИНТЕРВЕНЦИЯ – ОРОЛЦЛОГОО
(өөр улсын хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх арга хэмжээ)
INTEGRATION, ИНТЕГРАЦИЯ – БҮХЭЛДЭЛ
(хооронд нь нийлүүлж бүрэн бүтэн болгох үйл эсвэл тохиол)
CARBURATION, КАРБЮРАЦИЯ – НҮҮРСТӨРӨГЧЖҮҮЛЭЛТ
(дотоод шаталтын хөдөлгүүрт агаарыг шингэн нүүрсустөрөгчийн дуслуудтай хольж шатахуун үүсгэх үйл явц)