CAPILLARY, КАПИЛЛЯР – ХЯЛГАСАН СУДАС
(тараагуур ба хураагуур судсыг холбосон олон салаа салбар бүхий хялгас мэт нарийн судас)
CAPILLARY, КАПИЛЛЯР – ХЯЛГАСАН СУДАС
(тараагуур ба хураагуур судсыг холбосон олон салаа салбар бүхий хялгас мэт нарийн судас)
CANNIBALISM, КАННИБАЛИЗМ – ХҮҮРЭГЛЭЭ
(зүйл дотроо нэгнийхээ мах эсвэл дотор эрхтнийг идэх үйлдлэг)
CABLE, КАНАТ – АРГАМЖ
(олсон, ган, нийлэг зэрэг утсыг хооронд нь эрчилж томсон бүдүүн татлага)
CANARY, КАНАРЕЙКА, КАНАР – ДАЛАЙН БЯЛЗУУХАЙ
(Serinus болон Crithagra төрөлд багтах, үр жимсээр хооллодог, шар ногоон өдтэй дууч шувуухай)
FIREPLACE, КАМИН – ЗАДГАЙ ЗУУХ
(утаа гадагшлуулах суваг бүхий хананд байрлуулсан ил галтай зуух)
INNER TUBE, КАМЕРА, ХАЙМАР – ОЛГОЙ
(дугуйны дотор талд тойрч байрласан, бохиг эдээр хийсэн, хийлдэг цагираг хоолой)
CALCIUM, КАЛЬЦИЙ – ШОХОР
(мөнгөлөг саарал өнгөтэй, зөөлөн, урвалж чанар өндөртэй, төмөрлөгийн шинжийг үзүүлэх хувилахуйн махбодь)
GALOSH, КАЛОША, ГАЛОША, ГОЛООШ – ХӨЛБӨР
(гутлын гадуур хамгаалах зорилгоор өмсөх бохиг эдээр хийсэн углааш)
CALORIMETER, КАЛОРИМЕТР – ИЛЧГЭНҮҮР
(хувилахуйн урвал, бодисын төлөв эсвэл хэлбэр өөрчлөгдөх үеийн дулааны үзүүлэлтүүдийг хэмжих багаж)